Thursday, October 2, 2014

Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis

Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis
Энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжээ: 5 грамм нунтаг үндсийг 250 мл усанд буцалгаж аваад 2 цаг тавиад 100 мл-ээр өглөө, орой унтахын өмнө ууна. Хуурай сэрүүн газар хадгална.

Чихэр өвс
Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae

Уул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм.

No comments:

Post a Comment